НЗД-ын орлогч О.Номинчимэг:

НЗД-ын орлогч О.Номинчимэг: "Авлига" хорооллын шүүх хурал хүлээгдэж байгаа

ХУД-ийн 15 дугаар хороонд үерийн эрсдэлтэй бүсэд баригдаж буй "Акуа Гарден" хотхон буюу "Авлига" хорооллын хоёр блокийг нураах эсэх асуудлын талаар албаны хүн өнөөдөр мэдээлэл өгөв.

Энэ тухай Нийслэлийн Засаг Даргын орлогч О.Номинчимэг "Авлига" хорооллын асуудал хууль, шүүхийн байгууллагад байгаа. Шүүх хурал хүлээгдэж байгаа. Бид хуулийн дагуу шүүх хурал болохыг хүлээж байна.

Шүүхийн шийдвэр гарсны дагуу арга хэмжээ авна" гэв.

2023 оны долдугаар сард Сэлбэ голын үерийн далан сэтэрч ойр орчмын орон сууцны хотхонууд усанд автаж байв. Энэ үеэр УОК-оос "Aqua garden" хорооллын барилгын талбай дунд голын урсцыг сааруулж байна гэж мэдээлсэн юм.

Тухайн үеийн хотын дарга уг хорооллын талаар "2008 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн" хэмээж, албадан нураах жагсаалтад оруулснаа зарласан түүхтэй.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд