“Улаанбаатар марафон 2024” Бүртгэл хаагдсан байсан 5 км-ийн зайд гүйгчдийн бүртгэлийг сунгажээ

“Улаанбаатар марафон 2024” Бүртгэл хаагдсан байсан 5 км-ийн зайд гүйгчдийн бүртгэлийг сунгажээ

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдыг  өнгөрсөнгуравдугаар сарын 20-ноос бүртгэж эхэлсэн. Бүртгэл хоёр сарын хугацаанд үргэлжилж олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өчигдөр  /2024.05.20/  хаагдсан. Иргэдийн зүгээс бүртгэл сунгах хүсэлт нэлээд ирүүлсний дагуу олон улсын  5 км-ийн зайд гүйгчдийн бүртгэлийг тавдугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгажээ.

“Улаанбаатар марафон 2024” энэ сарын 25-нд зохион байгуулагдана

Энэ жил 5 км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10,907 хүн бүртгүүлсэн байна. Мөн 21 км-ийн зайд 1014 хүн гүйхээр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо юм. Гэр бүлийн гүйлтэд 1400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 1,5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 39 хүн бүртгүүлжээ. Өнгөрсөн жил нийт 12,775 хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлсэн бол энэ жил 15,699 хүн бүртгүүлжээ.

Бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгох ажил үргэлжилж байгаа аж.

5км-ын гүйлтийн ЭНГЭРИЙН ДУГААР олгох цэгүүд:

  • Есөн дүүргийн Биеийн тамир, спорт хороо
  • Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар

1,5км, 5км, 10км, 21км, 42км-ийн ЭНГЭРИЙН ДУГААР болон МЕРЧИНДАЙЗ БҮТЭЭГДЭХҮҮН олгох цэгүүд:

  • Их дэлгүүрийн урд талын фонтаны “R.O.C”-ийн замын урд талд
  • Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
  • Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Туул рестораны баруун хойд талд “Art house”-ийн 5-р давхар Hipay компанийн байранд тус тус олгож байна.

 Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд