Сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх хэрэгт шалгагдаж байхдаа хилээр нэвтрэх гэж байсан Г-г саатуулжээ

Сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх хэрэгт шалгагдаж байхдаа хилээр нэвтрэх гэж байсан Г-г саатуулжээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулжээ.

Одоо мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, гадаад улс руу зорчсон байжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд