ХҮН ДАЙРЧ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООГООД ЗУГТСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

ХҮН ДАЙРЧ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООГООД ЗУГТСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Тавдугаар сарын 21-ний өдрийн 23:54 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт “Эрэгтэй хүн зам дээр хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиход замын нэгдүгээр эгнээнд, ухаангүй хүн хэвтэж байжээ. Алба хаагчид Нийслэлийн түргэн тусламжийн газарт дуудлага өгч үзүүлэхэд түргэний эмч зам тээврийн ослын улмаас үүссэн гэмтэл гэж урьдчилан мэдэгдсэнээр Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид тавдугаар сарын 22-ны 00:16 цагт ирж хошлуулаагүй ажиллагааг явуулсан. Шалгалтын явцад 50 настай, эрэгтэй “Ц”-г, 23 настай, эрэгтэй нь “Т” нь автомашинаар дайрч, дээгүүр нь гарч, хэргийн газрыг орхиж явсан нь тогтоогдсон. Дээрх газар нь хяналтын камергүй байсан бөгөөд орой болсон учир хэргийг харсан хөндлөнгийн гэрч, нотлох баримт бүрэн бүрдүүлэх боломжгүй байв. Ийнхүү алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, зам тээврийн осол гарган бусдын амь насыг хохироосон, хэргийн газрыг санаатай орхиж зугтсан хэргийг богино хугацаанд илрүүлсэн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд