Ирэх гуравдугаар сараас эхлэн ломбардын хүү 4.5% болно

Ирэх гуравдугаар сараас эхлэн ломбардын хүү 4.5% болно

2022 онд УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баталж, өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуулийн хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл”-ийг байгуулсан.

Тэгвэл тус зөвлөлийн шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн ломбардууд сарын хүү 4.5% байхаар тогтоожээ. Ингэснээр ломбардууд алданги тооцох эрх зүйн үндэслэлгүй болно.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд