Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, энэ сарын 30-ны өдөрийн 21:40 цагийн үед “нас барсан хүн байна” гэх дуудлага Цагдаагийн байгууллагт бүртгэгджээ. Улмаар дуудлага мэдээллийн дагуу шалгалт явуулахад 05 дугаар цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Төв аймгийн нутаг дэвсгэрт нас барсан байна. Одоогоор хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй аж.