“Toyota” зарим авто машины нийлүүлэлтээ зогсоолоо

“Toyota” зарим авто машины нийлүүлэлтээ зогсоолоо

Өнгөрсөн жил дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг болох “Toyota” асуудалд орсон байдаг. Энэ асуудал нь улам даамжирч, “Toyota” зарим загварынхаа нийлүүлэлтийг зогсоожээ.

Тодруулбал “Toyota Motor”-ийн охин компани болох “Daihatsu Motor Co., Ltd” нь дөрөвдүгээр сард 88 мянган жижиг оврын автомашинд хийсэн хажуугийн мөргөлдөөний аюулгүй байдлын туршилтыг хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Уг явдлыг хараат бус баг шалгаж эхэлсэн юм. Дараа нь арванхоёрдугаар сард “Daihatsu” бүх автомашиныхаа нийлүүлэлтийг зогсоохоо мэдэгдсэн юм.

Тэгвэл Японы тээврийн яам “Toyota” компанийн зарим загварын автомашины загварыг баталгаажуулах өргөдөлд зөрчил илрүүлсэн байна. Энэ зөрчил “Honda”, “Suzuki”, “Yamaha Motor”, “Mazda” зэрэг компаниудаас мөн илэрчээ.

Эдгээр компаниуд тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах хүсэлт гаргахдаа худал эсвэл өөрчилсөн туршилтын мэдээлэл мэдүүлсэн нь тогтоогдсон байна.

Ийм учраас Японы тээврийн яам “Toyota”, “Mazda”, “Yamaha” компаниудыг зарим автомашины нийлүүлэлтээ зогсоохыг тушаажээ. Мөн “Toyota” компанийн Айчи мужид оршдог төв байранд нь шалгалт явуулахаа тус яам мэдэгдсэн юм.

                                                                                                                                                                                                                           Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд