Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.
Х.Баттулгын хамаарал бүхий “Төгрөг нуур” нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “САМЕХ” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн болон бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр мэдэгдсэн.
Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар "Оффшор бүсэд компани байгуулж, Монгол Улсын газар нутаг, түүнтэй холбоотой Төгрөг нуурын уурхайг бусдад худалдаж, 250 сая ам.долларын ашиг орлого олсон, түүнийг нуун далдалж, Монгол Улсын эрүүгийн онц ноцтой хэрэг үйлдэж, татвараас зайлсхийсэн гэх мэдээлэл гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн газраас холбогдох материалуудыг авч үзэж, 430 хуудас материалыг сайн судалж үзлээ.
Судалсны үндсэн дээр бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн хэргээр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарын эсрэг гомдол гаргаж байна. Энэ шинэ зүйл биш. 2016 онд анх энэ асуудлыг Х.Ганхуяг ярьж байсан. 2020 онд мөн энийг дахиж сөхсөн. Сонгууль дөхөхөөр л иймэрхүү юм гардаг" хэмээсэн юм.