МАРГААШ УЛААНБААТАР ХОТОД БОРОО ҮРГЭЛЖЛЭН ОРНО

МАРГААШ УЛААНБААТАР ХОТОД БОРОО ҮРГЭЛЖЛЭН ОРНО

Маргааш /2024.06.05/ Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах,

Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,

Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,

Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх,

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд