Архангай аймагт  дахиад 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ

Архангай аймагт дахиад 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ

Архангай аймаг, Цэнхэр сумын Цэнхэр багийн “Ширдэгийн гол” гэдэг газар өнөөдөр 06.15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр 06.29 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд