Индонезид таван метрийн урттай питон могой орон нутгийн эмэгтэйг бүхэлд нь залгисан хэрэг гарчээ

Индонезид таван метрийн урттай питон могой орон нутгийн эмэгтэйг бүхэлд нь залгисан хэрэг гарчээ

Индонези улсад таван метрийн урт могой орон нутгийн нэгэн эмэгтэйг бүхэлд нь залгисан хэрэг гарсан талаар Daily Mail мэдээлжээ. Тодруулбал, Индонезийн Калемпанг тосгоны оршин суугч 50 настай Фарида гэх эмэгтэй өнгөрөгч Пүрэв гараг /2024.06.06/ -т ойролцоох зах руу явна гэж гэрээсээ гараад эргэж ирээгүй байна.

Иймд маргааш /2024.06.07 /нь түүний нөхөр болон нутгийн оршин суугчид Фаридаг хайж эхэлсэн байна. Эхлээд тэд ойр орчмын ойд түүний эд зүйлс байгааг олж тогтоосон байна, харин дараа нь том гэдэстэй питон могой байгааг анзаарчээ. Ингээд нутгийн оршин суугчид таван метрийн урттай питон могойн дотроос Фаридагийн цогцсыг гарган авсан байна. Энэ үеэр эмэгтэйн хөл дээр могойн шүдний ул мөр байсан бөгөөд мөлхөгчид тус эмэгтэйг хазаж гэмтээгээд дараа нь биеийг нь ороож боомилсон, дараа нь бүхэлд нь залгисан гэж нутгийн иргэд үзэж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC


 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд