Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Австрийн эмч, дархлаа судлаач, Нобелийн шагналт Карл Ландштейнерийн төрсөн өдөр 6 дугаар сарын 14-нийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон 2004 оноос тэмдэглэж ирсэн билээ.
Энэ жилийн тухайд Цусны донорын дэлхийн өдрийг “Амьдрал бэлэглэсэн 20 жил: Цусны донор танд баярлалаа” уриа нь дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хүний биед 7-8 литр цус эргэлдэж байдаг. Нэг хүнээс авсан 350-400 гр цус гурван хүний амийг аварна. Эрүүл хүний цус 48 цагийн дотор төлждөг.
Эрхэм хүндэт үе үеийн цусны донорууд, донорын үйлсийг дэмждэг байгууллага хамт олон, ард иргэд, хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нийт эмч, мэргэжилтэн, ажиллагсад та бүхэнд Цусны донорын Дэлхийн өдрийн мэнд хүргэе.