Өнөөдөр Путин  Хойд Солонгост айлчилна

Өнөөдөр Путин Хойд Солонгост айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2024.06.18/ Хойд Солонгос дахь хоёр өдрийн айлчлалаа эхлүүлнэ.

Тэрбээр энэхүү айлчлалаараа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзаж, зэвсэгт хүчин болон бусад салбарт хамтран ажиллах талаар хэлэлцээ хийх юм.

Өнгөрсөн жил Ким Жон Ун ОХУ-д айлчилж Путинтэй уулзсан. Тус айлчлалаар Москва Пёнянаас Украины дайнд ашиглах зэр зэвсэг авсныхаа хариуд цэргийн дэвшилтэт технологи хөгжүүлэхэд туслах тохиролцоо хийсэн гэгддэг.

ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хоёр улсын удирдагчдыг лхагва гарагт /2024.06.19/ уулзана гэсэн юм.

Путин хамгийн сүүлд 2000 онд БНАСАУ-д айлчилж Ким Жон Уны аав буюу Ким Жон Илтэй хэлэлцэж байв. 2022 онд Украины дайн эхэлсний дараа хоёр улс харилцаагаа бэхжүүлэх болсон.

Өнгөрсөн жилээс хойш хоёр улсын өндөр албан тушаалтнууд харилцан айлчлал хийх болсон. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу нар БНАСАУ-д айлчилсан юм.

Харин үүний дараа Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй ОХУ-д айлчилсан.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгост цөмийн зэвсэг хөгжүүлснийх нь төлөө хориг тавьсан байдаг.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар НҮБ-ээс Умард Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг эргэж харахыг зөвшөөрнө хэмээжээ.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд