Хэт халалтын улмааас  550 гаруй мөргөлч амиа алджээ

Хэт халалтын улмааас 550 гаруй мөргөлч амиа алджээ

Саудын Арабын Мекка хотод агаарын температур 50+ градусын халууны улмаас Исламын шашны хаж мөргөлийн үеэр 550 гаруй мөргөлч амиа алдаад байна. Эдгээрээс дор хаяж 323 нь Египетийн мөргөлчид байна гэж AFP агентлаг эх сурвалж дурдан онцолжээ.

Хэт халалтын улмаас Иорданы 60 иргэн мөн нас бараад байна. Саудын Арабын эрх баригчдын мэдээллээр, 2000 мянга гаруй мөргөлч эмнэлгийн тусламж авчээ. Эрх баригчид мөргөлчдөд хандан нарнаас хамгаалах шүхэр ашиглах, их хэмжээний ус уух, өдрийн халалтын үеэр наранд гарахгүй байхыг зөвлөж байна.

Энэ жил дэлхий даяар нийт 1.8 сая мөргөлч хаж мөргөлд оролцож байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд