Монгол залуу  Токиод  хулгай хийж байгаад  баривчлагджээ

Монгол залуу Токиод хулгай хийж байгаад баривчлагджээ

Японы Цагдаагийн газраас “Галт тэргэн дотор хулгай хийсэн хэргээр Монголын иргэн, 30 настай Намжилдорж овогтой Дагвадоржийг баривчиллаа” гэх мэдээлэл өгсөн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлжээ. 

Сэжигтэн энэ сарын 16-ны өдрийн 00 цагт Яманотэ шугамын Шинэоокүбо буудал дээр зогсож байсан галт тэрэгний суудал дээр согтуу хэвтэж байсан 32 настай иргэний цүнхийг хулгайлж байгаад газар дээрээ баригдсан байна. 

Хохирогчийн цүнхэн дотор 60 мянган иэн бүхий түрийвч, гар утас байсан ба сэжигтэн “Цүнх миний хөл доор байсан тул эзэнд нь өгөх гэж байсан” гэх мэдүүлэг өгчээ. 

Тус улсын цагдаагийн газраас “Манай нэг ажилтан хэрэг гарахаас нэг цагийн өмнө галт тэргэн дотор сэлгүүцэж байсан сэжигтэй этгээдийг даган мөрдсөн. Ингээд согтсон хүний цүнхийг хулгайлаад гарах гэж байхад нь түүнийг саатуулан баривчилсан” гэж мэдэгдсэн байна.

Сэжигтэн монгол залуу энэ оны хоёрдугаар сард тус улсад ирсэн тухай тус улсын хэвлэл мэдээлийн хэрэгслээр мэдээлжээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд