Гантай нутгуудад үүл буудан, бороо оруулж эхэллээ

Гантай нутгуудад үүл буудан, бороо оруулж эхэллээ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ихэнх сумын нутгаар гандуу, бэлчээрийн ургамал муу ургаж байгаа тул “Мөрөн бороо экспедиц” цаг агаарт зориудаар нөлөөлж, бороо оруулахаар үүл буудаж эхэллээ.

Тодруулбал, тус аймгийн Мөрөн сумаас 10 гаруй км зайд үүлэнд хур тунадас нэмэхээр 3 пуужин тавьжээ. Үүлний дуслын тоо, хэмжээ ихэссэнээр ойрын 50 км зайд байрладаг Мөрөн, Төмөрбулаг, Бүрэнтогтох сумын нутгаар бороо хур нэмэгдэх юм.

Хуурайшилт их, борооны үүлийг доороос, хөрснөөс дэмжих нь муу байгаа тул цаг агаарт зориудаар нөлөөлөх шаардлагатай байгаа аж. Хөвсгөлөөс гадна Ховд, Завхан болон говийн аймгуудад мөн үүл буудахыг ЦУОГШ мэдээлжээ. 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд