Нэг ангийн 23 ихэр хүүхдүүд сургуулиа төгсчээ

Нэг ангийн 23 ихэр хүүхдүүд сургуулиа төгсчээ

Массачусетс мужийн нэгэн дунд сургуулийн наймдугаар ангийн төгсөх баяр болжээ. Хамгийн сонирхолтой нь тус ангийг нийт 23 ихэр хүүхдүүд төгссөн. Тодруулбал, 46 хүүхэд нэгэн зэрэг төгсчээ.  Поллард дунд сургуулийн захирал Таманта Биббо энэ жилийн наймдугаар ангийн ихрүүдийн тоо маш их байгаа нь "ер бусын" зүйл болсон гэв. Тэрбээр " Нэг оны хүүхдүүд дунд ихэвчлэн 5-10 хүртэлх ихрүүд байдаг. Бидний тоолсноор энэ жил 450-500 хүүхэд наймдугаар ангийг төгсөж байгаа бол 23 нь ихэр хүүхдүүд.  Үнэхээр сонирхолтой бөгөөд гайхмаар үе тохиож байна" гэж "Associated Press" агентлагт ярьжээ.

Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвийн мэдээлснээр, АНУ-д төрсөн хүүхдүүдийн  3 орчим хувийг ихрүүд эзэлж байна. Энэ нь Поллард дунд сургуулийн наймдугаар ангийн ихрүүдийн тоо төсөөлж байснаас гурав дахин их байна гэсэн үг. Ихэр хүүхэд төрөх нь удамшлын хүчин зүйлтэй холбоотой байж болох ч жирэмслэлт бүрт ижил ихэр төрөх магадлал байдаг гэж Үндэсний эрүүл мэндийн алба мэдэгдэв. АНУ-д ихэр төрөлтийн тоо 2019 онд аажмаар буурч эхэлсэн боловч гучин жилийн өмнө тогтвортой өсөж байсан гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн (CDC) вэбсайтад мэдээлэв.

                                                                                                                                           Эх сурвалж: FOX News



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд