Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөвсгөл аймгийн Жаргалант сум 5600 гаруй хүн амтай ба сумын төвлөрсөн хогийн цэг нь 3 га газар боловч тархалт нь 31,6 га-д хүрчээ. Сум үүсгэн байгуулагдсанаас хойш уг хогны цэг үүссэн бөгөөд уулын энгэрт байрлаж байна.
Учир нь шар усны үер болоход бохирдол нь Идэрийн гол руу урсах, суурьшлын бүс рүү хогны өмхий үнэр тархаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байна.
Жил ирэх тусам га талбай нь нэмэгдэж байгаа ба нийт хогны 79 хувь нь модны хаягдал, малын сэг зэм эзэлж байна.
Иймд олон жил үүссэн хур хогны цэгийг цэвэрлэж, хөрсийг нь сэргээх арга хэмжээг эхлүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Жаргалант сумын засаг даргын тамгын газар хамтран ажиллах юм.