Олимпын үеэр Парис хотын дээгүүр нисдэг таксиг туршина

Олимпын үеэр Парис хотын дээгүүр нисдэг таксиг туршина

2024 оны олимпын үеэр нисдэг таксиг Парис хотын дээгүүр турших болно гэж Францын Тээврийн сайд Патрис Вергрие мэдэгджээ. Тэрбээр "Бид олимпын наадмын үеэр дэлхийд анх удаа ийм туршилт хийх гэж байна” гэсэн байна. “

Volocopter” компанийн “VoloCity” агаарын таксиг өмнө нь 2000 гаруй удаа туршсан ч анх удаа олон нийтийн өмнө турших гэж буй нь энэ юм. Компанийн мэдээлснээр энэхүү нисдэг машин нь хоёр суудалтай бөгөөд цахилгаанаар ажилладаг байна. Ирээдүйд уг нисдэг таксиг түргэн тусламж болон бусад яаралтай тусламжийн үйлчилгээнд ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Олимпын үеэр туршилт хийх гол зорилго нь үйл ажиллагааны зардал, дуу чимээний түвшинг үнэлэх зорилготой гэнэ. Зорчигчдыг арилжааны зорилгоор тээвэрлэхийн тулд “VoloCity” нь ЕХ-ны Нислэгийн аюулгүй байдлын агентлагаас (EASA) гэрчилгээ авах ёстой. “Volocopter” намар гэхэд гэрчилгээ авахаар зорьж байна.

 Энэ оны эхээр тус компани санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан. Францын байгаль орчны алба нислэгийн үеэр агаарын таксины дуу чимээний түвшинг 65 децибелээр хэмжиж, чимээгүй гэж дүгнэжээ. “Politico” сэтгүүлд мэдээлснээр, Олимпын үеэр Парист агаарын таксиг турших санааг Францын ерөнхийлөгч Эммануэль Макроноос гаргасан бөгөөд Францын инновацийг харуулахыг зорьжээ. “Volocopter” компанийн гүйцэтгэх захирал Дирк Хок арван жилийн эцэс гэхэд агаарын такси уламжлалт газар дээрх тээврийн хэрэгсэлтэй өрсөлдөх чадвартай болно гэж үзэж байна.

                                                                                                                                                                                                                                        Эх сурвалж: Newsweek.com



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд