ХИЙМЭЛ ДАГУУЛ УНАСАН БИЧЛЭГ ЦАЦАГДЖЭЭ

ХИЙМЭЛ ДАГУУЛ УНАСАН БИЧЛЭГ ЦАЦАГДЖЭЭ

Зургаадугаар сарын 22-ны өдөр буюу Бямба гарагт Хятадын олон нийтийн сүлжээнд нэгэн тосгоны дээгүүр тод шар утаа манаруулсан пуужингийн үлдэгдэл байж болохуйц зүйл газарт унаж, тосгоны иргэд гүйлдэж буй бичлэг цацагджээ.

"Long March 2C" зөөгч пуужин 15:00 цагт хөөрсний дараахан энэхүү бичлэг цахим ертөнцөд тавигдсан байна. Энэхүү пуужин нь гамма туяаны тэсрэлт гэж нэрлэгддэг оддын хамгийн алслагдсан дэлбэрэлтийг судлах зорилгоор Хятад, Францын бүтээсэн хүчирхэг хиймэл дагуул юм. 

Олон нийтийн сүлжээгээр гэрчүүд нуранги газарт унасны дараа хүчтэй дэлбэрэлт сонссон гэж мэдэгдэж байв. Даваа гарагийн үдээс хойш зарим видеог цахим хэрэгслээс устгажээ.

Эрх баригчид мэдэгдэл хийж: "Пуужингийн үлдэгдлийг сэргээх ажиллагаа хийнэ" гэв.

"Хорт хий, дэлбэрэлт"-ээс урьдчилан сэргийлэхийн тулд үлдэгдлээс хол байхыг анхааруулж байна. Мөн оршин суугчдад пуужингийн үлдэгдлийн зургийг авах, холбогдох видео бичлэгийг онлайнаар тараахыг хатуу хориглосон" мэдээлэл гаргаад байна.

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин тус улсыг сансрын давамгайлагч гүрэн болгож, дэлхийн бусад томоохон гүрнүүд, тэр дундаа АНУ-тай өрсөлдөх зорилгодоо төвлөрөөд байгаа гэж үзэж буй юм.

                                                                                                                                     Эх сурвалж: edition.cnn.com



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд