Хүүхэд хар дарж зүүдлэх, шүдээ хавирах нь дэлгэцийн донтолтын шинж тэмдэг

Хүүхэд хар дарж зүүдлэх, шүдээ хавирах нь дэлгэцийн донтолтын шинж тэмдэг

Сурагчдын зуны амралтын хугацаанд дэлгэцийн хэрэглээнд нь анхаарахыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-өөс зөвлөлөө. 

Эцэг эх, асран хамгаалагч та

  • Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах, тэдэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрүүлж, цаг гаргах
  • Хүүхдийнхээ зөв үйлдлийг үргэлж сайшааж, урамшуулж байх
  • Хүүхдийнхээ сонирхлыг байнга дэмжиж, сонирхлоо хөгжүүлэх боломж бололцоогоор хангах
  • Хүүхдэд гэртээ тав тухтай байх боломж, бололцоо бүрдүүлэн дэлгэц үзэх цагийг нь тогтоож өгөөрэй.

Дэлгэц хэт үзсэнээр донтолт болж, огцом ууртай болох, нойронд муудах, хар дарж зүүдлэх, шүдээ хавирах, зүүдэндээ ярих, босож явах, анхаарал тогтворгүй болох зэргээр сэтгэл зүйн талаас өөрчлөлт гардаг байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд