Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНХАУ-ын “Space Pioneer” компани мэдэгдэл хийхдээ ням гарагт /2024.06.30/ газрын туршилтын үеэр пуужин нь санамсаргүй хөөрсний дараа унаж дэлбэрсэн гэжээ.
Тус компанийн Тяньлун-3 пуужин туршилтын байгууламжийн эвдрэлийн улмаас хөөрч, БНХАУ-ын төв хэсэгт орших Гонги хотын уулархаг бүсэд унаж дэлбэрсэн байна.
“Space Pioneer” нь арилжааны пуужингийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, шингэн түлш үйлдвэрлэлээр мэргэшсэн компани юм.
2023 оны дөрөвдүгээр сард тус компани Тяньлун-2 пуужинг амжилттай хөөргөжээ.
Хятадын төрийн өмчит телевиз мэдээлснээр тэрхүү амжилтаараа “Space Pioneer” сансарт шингэн тээвэрлэгч пуужин нисгэж, тойрог замд оруулсан анхны Хятад компани болсон байна.
Ням гарагийн ослын дараа тус компани “Хөөрсний дараа пуужин дээрх компьютер автоматаар унтарч, туршилтын платформоос баруун өмнөд зүгт 1.5 километрийн зайд уулан дунд унасан. Пуужингийн бие дэлбэрэлтийн улмаас бүрэн устгагдсан” гэжээ.
Пуужингийн туршилтын өмнө ойр орчмын хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн тул хүмүүс гэмтээгүй гэж “Space Pioneer” компани нэмж мэдэгдэл хийсэн юм.
Эх сурвалж: CNN