Төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

Төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

Долоодугаар сарын 13-наас 17-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өнөөдөр, маргааш нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд