"NATO"-гийн мэдэгдлийг “үндэслэлгүй гүтгэлэг” гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ

Украины эсрэг дайн хийж буй Орост Бээжин тусалж байна гэсэн "NATO"-гийн мэдэгдлийг “үндэслэлгүй гүтгэлэг” гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ. Тэрбээр мөн барууны холбоотон орнуудыг Бээжингийн эсрэг сөргөлдөөн үүсгэхгүй байхыг сэрэмжлүүлэв. Ванг И Нидерландын хамтрагчидтайгаа утсаар ярихдаа Вашингтон хотод эвслийн гишүүд цугларч, дайныг дурьдсан тунхаглалд Хятадыг буруутгасныг мэдсэн аж.

"NATO"-гийн тус тунхаглалд Хятадыг Оросын батлан ​​​​хамгаалах аж үйлдвэрийн баазыг өргөн цар хүрээтэй дэмжиж байна гэж буруутгасан байжээ. Мөн иргэний болон цэргийн аль алинд нь ашиглаж болох давхар хэрэглээний материал нийлүүлэх зэрэг Оросын дайны хүчин чармайлтад материаллаг болон улс төрийн бүх дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг Хятадад уриалсан байна. Барууны улсууд өмнө нь Бээжинг нисгэгчгүй онгоц, пуужингийн технологи, хиймэл дагуулын зургийг Москвад шилжүүлсэн гэж буруутгаж байсан. АНУ-ын тооцоолсноор Оросын импортын машин хэрэгслийн 70 орчим хувь, микро электроникийн 90 орчим хувь нь Хятадаас ирдэг. Түүнчлэн Бээжинг "NATO"-гийн орнуудад “хорлонтой кибер болон хосолмол үйл ажиллагаа, худал мэдээлэл тараасан” хэмээн буруутгасан байна.

                                                                                                                                                                         Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд