Тэрбумтан Мукеш Амбанигийн бага хүүгийн хуримын зардал 132-156 сая доллар болжээ

Тэрбумтан Мукеш Амбанигийн бага хүүгийн хуримын зардал 132-156 сая доллар болжээ

Anant Ambani болон Radhika Merchant нарын тансаг хурим нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Амбани бол Энэтхэгийн “Reliance Industries” компанийн дарга, тэрбумтан Мукеш Амбанигийн бага хүү юм. Тэдний хуримын нийт зардал 11-13 тэрбум рупи (132-156 сая доллар) болсон талааар  BBC агентлаг мэдээлжээ. Гуравдугаар сард Энэтхэгийн Гужарат мужийн Жамнагар хотод Метагийн Марк Зукерберг, Болливудын од Шах Рух Хан зэрэг 1200 зочин оролцсон хуримын өмнөх гурван өдрийн хуримын арга хэмжээ багтаж байгаа аж.

Үүний дараа Газар дундын тэнгисээр тансаг аялал хийсэн. Баян чинээлэг гэр бүлүүдтэй ажилладаг Лондон дахь тансаг хуримын төлөвлөгч Каришма Манвани “CNBC Make It”-д хэлэхдээ түүний үйлчлүүлэгчид хуримын баярт ихэвчлэн 200,000-аас 1 сая фунт стерлингийн (258,620 ба 1,29 сая доллар) зарцуулдаг гэжээ.

Үүний зэрэгцээ, “Pristine Events” үйл явдал, хуримын төлөвлөлтийн компанийг үндэслэгч Прия Суглани “CNBC Make It”-д хэлэхдээ түүний үйлчлүүлэгчид 40,000-130,000 фунт стерлинг зарцуулдаг гэж мэдэгджээ. Гэхдээ сайхан хурим бол үнэтэй байх албагүй бөгөөд Манвани, Суглани нарын хэлснээр хамаагүй бага төсөвтэй гайхалтай шоу хийж болдог байна. 

                                                                                                                                                                     Эх сурвалж: CNBC

 

 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд