Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад цахилгаан станц дэлбэрч, 100 мянга гаруй хүн эрчим хүчгүй болжээ. Тодруулбал, өнгөрсөн өдөр Буриад Улсын Гусиноозерская гэх дулааны цахилгаан станцын гурван эрчим хүчний блокын хоёр нь гэнэтийн байдлаар унтарсан байна. Улмаар холбогдох албанаас унтарсан эрчим хүчний блокыг залгахаар ажиллаж байхад станцад дэлбэрэлт болж үйлдвэрийн байгууламж нурж сүйдсэн аж. Дэлбэрэлтийн улмаас Гусиноозерская станцаас эрчим хүчээ авдаг 100 мянга гаруй оршин суугч цахилгаангүй болсон бөгөөд дэлбэрэлт үүсэх болсон шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж байгаа гэнэ.
Түүнчлэн Буриадын дулааны цахилгаан станцын дэлбэрэлтээс гадна ОХУ-ын Ростовын атомын цахилгаан станцын эрчим хүчний блок унтарсны улмаас 100 гаруй дэд станц ажиллагаагүй болсон гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын хэвлэлүүд “ОХУ томоохон эрчим хүчний асуудалтай тулгарлаа” хэмээн онцолж тус улсаас эрчим хүч импортолдог орнуудад анхааруулжээ.