Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудаж, амь насыг нь хохироосон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг хэргийн шалгалтын үйл ажиллагааг Төв аймгийн Цагдаагийн газар явуулж байгаа юм.
Энэ талаар ЦЕГ-аас "Баяр наадмын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэмт хэрэг гурав бүртгэгдсэн. Төв аймгийн Заамар суманд тарвагатай андуурч хүн буудсан гэмт хэрэг бүртгэгдсэн. Одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 2021 оны долоодугаар сарын 30-ны өдрийн тушаалаар тарвага агнахыг бүр мөсөн хориглосон. Үржил, тоо толгой цөөрч байгаатай холбоотойгоор ийм тушаал гарсан. Тарвага агнасан, худалдсан, худалдан авсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулна" гэв.