Жошуа Шульте WikiLeaks-д нууц материал өгч 40 жилийн хорих ял авчээ

Жошуа Шульте WikiLeaks-д нууц материал өгч 40 жилийн хорих ял авчээ

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Жошуа Шульте WikiLeaks-д тус газрын хакеруудын хэрэгслийн талаар нууц материал өгсний төлөө 40 жилийн хорих ял авчээ.

Шульте нь 2012-2016 оны хооронд Тагнуулын төв газрын Кибер тагнуулын төвд программистаар ажиллаж байхдаа АНУ-ын тагнуулчдын ашигладаг хакерын программуудыг нууцаар хуулдаг байжээ. Ажлаасаа гарангуутаа тэрбээр эдгээр нууц материал болох нийт 8761 файлыг WikiLeaks-д дамжуулан өгсөн ба WikiLeaks нь 2017 оны гуравдугаар сараас эхлэн материалуудыг нийтэлж эхэлсэн байна. Файлуудад “троян” вирус зэрэг хакерын программууд байжээ. Эдгээрийн тусламжтай Тагнуулын төв газар алан хядагч эсвэл гаднын улстөрчдийн үүрэн утсанд нэвтэрч, сонсох төхөөрөмж болгон ашигладаг байсан аж. Шультегийн гэрт нэгжлэг хийхэд хүүхдийн садар самуун бүхий олон мянган файлууд мөн олдсон байна. 2018 онд баривчлагдаад хорих газарт байхдаа нууцаар утсаа оруулж, ТТГ-ын кибер аюултай тэмцэх хэлтэс, нэгжүүдийн талаарх материал болон нууц мэдээлэл бүхий жиргээ явуулахыг оролдож байжээ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд