Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наадмын амралтын өдөр зургаан хоног үргэлжилсэн. Эдгээр өдрүүдэд 357.916 тээврийн хэрэгсэл нийслэлээр орон нутгийн чиглэлд зорчсон байна. Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих иргэдийн цөөнгүй хэсэг нь Архангай аймгийг зорьдог. Тэр дундаа нийслэлээс алсгүй байрлах Өгий нуурыг жил бүхэн цөөнгүй аялагч зорьдог. Тэгвэл өнгөрөгч наадмын өдрүүдэд Өгий нуурыг зорьж, нуурын ус руу орсон иргэдийн бие дээр тууралт гарчээ. Бие дээр нь тууралт гарсан иргэд энэ талаар цахим сүлжээнд бичиж, илэрхийлжээ. Тухайлбал, иргэн П энэ талаар "Өгий нууранд сэлж байгаад гарч иртэл тэсэхийг аргагүй бие загатнаад, жижигхэн юм туурсан. Цэвэр усаар биеэ зайлаад, харшлын эм, тос түрхсэн. Тухайн үедээ бага зэрэг намдсан ч удалгүй дахиад л гарч эхэлсэн. Хамт усанд орсон хүмүүсийнх дээр ч тууралт гарсан" гэжээ.
Түүний уг мэдээлэл дээр ижил шинж тэмдэгтэй хүмүүс сэтгэгдэл үлдээж, шалтгааныг нь сураглаж байна. Өгий нуурнаас болсон эсэхийг шинжилж, шалгасан эсэхийг бид Экологийн цагдаагийн албанаас тодруулахад "Бид мэдээлэлгүй байна" гэх хариулт өгсөн юм.