Японы тамирчин Шоко Мията тамхи татсан зөрчлийн улмаас Францаас буцах магадлалтай болжээ

Японы тамирчин Шоко Мията тамхи татсан зөрчлийн улмаас Францаас буцах магадлалтай болжээ

Японы эмэгтэйчүүдийн уран сайхны гимнастикийн багийн 19 настай ахлагч Шоко Мията тамхи татсан зөрчлийн улмаас Парисын Зуны олимпын наадамд оролцож чадахгүй болсон байж болзошгүй талаар эх сурвалжууд Пүрэв гарагт мэдээлжээ.

Японы Гимнастикийн Холбоо одоо уг асуудлыг шалгаж байгаа ба Монако дахь бэлтгэлийн баазаас Миятаг буцаах магадлалтай болсон гэнэ.

Лхагва гарагийн бэлтгэлд Мията оролцоогүй байна. Түүнийг “тодорхой шалтгаан”-ы улмаас бэлтгэлд оролцоогүйг Японы Гимнастикийн Холбооны албаны хүн сэтгүүлчдэд тайлбарлажээ.

Хэрвээ Мията тэмцээнд оролцож чадахгүй бол 1964 оны Токиогийн Зуны олимпын наадмаас хойш анх удаа багийн төрөлд медаль авахыг зорьж буй Японы гимнастикчдад том цохилт болох юм.

Тэрбээр 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо тэнцвэрийн төрөлд хүрэл медаль хүртэж, олон төрөлд наймдугаар байр эзэлж байв.

Киото мужийн уугуул Мията энэ оны дөрөвдүгээр сард анхныхаа улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, тавдугаар сард гурав дахь удаагаа дараалан NHK цомыг хүртэн Парисын олимпын наадамд оролцох эрхээ авсан юм.

 

                                                                                                                                                           Эх сурвалж: Kyodo News

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд