"Microsoft"-ийн систем доголдож "AirAsia", "Singapore Airlines" зэрэг агаарын тээврүүдийн нислэг цуцлагджээ

Мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч "Microsoft" компанийн IT систем доголдож агаарын тээврийн компаниудын хоорондын сүлжээ тасалджээ.  

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонконг, Энэтхэг, Швейцар, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоожээ. Нислэгээ зогсоож буй агаарын тээврийн компаниуд нэмэгдэх хандлагатай байна хэмээн BBC агентлаг мэдээлэв. Мөн Англид үндэстэн дамнасан олон улсын эмийн сангуудын дотоод сүлжээ доголдсоноос иргэд эм худалдаж авч чадахгүйд хүрсэн байна.  Тус улсын зарим худалдааны төвийн төлбөр төлөх системүүд ч гацжээ.

CNN мэдээллийн агентлагийн мэдээлснээр Хонконгийн Disneyland-ийн онлайн тасалбар захиалах веб хуудас ажиллахгүй байгаа учир үйлчлүүлэгчдээс биет тасалбар авах боломжтой бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхээр шуурхай ажиллаж буйгаа мэдэгдэж, хүлээцтэй хандахыг олон нийтээс хүссэн байна. 

Одоогийн байдлаар Азийн агаарын тээврийн

  • AirAsia,
  • Cebu Pacific Air 
  • Singapore Airlines компаниуд нислэгээ зогсоолоо.


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд