Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНСУ-ын Инчён олон улсын нисэх буудлын орчимд хүчтэй аадар бороо орж байгаа тул нислэгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын дагуу МИАТ компани өнөөдрийн (2024.07.20) Сөүл чиглэлийн ОМ307/308 дугаарт аяллын нислэгийн хуваарьтаа өөрчлөлт оруулжээ.
ОМ307/308 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
- Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ307 дугаарт аяллын нислэг Чингис хаан олон улсын нисэх буудлаас 20:00 цагт хөөрч, Инчён олон улсын нисэх буудалд долдугаар сарын 21-ний 00:10 цагт бууна.
- Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ308 дугаарт аяллын нислэг Инчён олон улсын нисэх буудлаас долдугаар сарын 21-ний 01:50 цагт хөөрч, Чингис хаан олон улсын нисэх буудалд 04:30 цагт буухаар тус, тус төлөвлөжээ.