Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, улс төрөө Камала Харрист даатгалаа

Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, улс төрөө Камала Харрист даатгалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа дуусган, хагас зуун жил үргэлжилсэн улс төрийн карьераа орхиж буйгаа өчигдөр /2024.07.21/ зарлалаа.

Түүнийг хувьд сонгуулийн өдрөөс дөрөв хүрэхгүй сарын өмнө Цагаан ордны төлөөх өрсөлдөөнийг орхиж буй нь олны анхаарлыг татаад буй.

Тэрбээр ирэх сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, дэд ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжихээ илэрхийлээд байна.

81 настай Байден ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд Дональд Трамптай өрсөлдөхөд хэтэрхий сул, ялагдах магадлалтай гэсэн яриа газар авч, түүнийг нэрээ татахыг хүссэн уриалга нам дотор нь улам бүр нэмэгдээд байсан юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд