АТГ:

АТГ: "Чингис хаан” нисэх буудлын удирдах албан тушаалтны хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газраас "Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын удирдах албан тушаалтан “Л” нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хахууль авсан гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Үүнээс гадна,

  • “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн удирдах албан тушаалтан “Т” нь бусдад давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх,
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” нь албаны эрх ашгийн эсрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлдвэрийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Эрүүгийн 916 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны долдугаар сарын 8-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 33 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 77 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 916 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт гурван хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 900 хэрэг шалгаж байна гэдгийг мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд