Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн шүдний эмч Х.Хонгорзул Солонгос эмч нар эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээр иргэдэд үйлчилсэн талаар өөрийн цахим хуудастаа нийтэлсэн билээ. Тэрбээр "Манай сумын ЭМТ-д сүмийн шугамаар Солонгос улсаас Агапе христийн нэгдсэн эмнэлэг гэх нэртэй эмнэлэгээс 3 Солонгос шүдний эмч нар долоодугаар сарын 18, 19-нд үнэ төлбөргүйгээр шүдний тусламж үйлчилгээ үзүүлэхээр ирсэн.
Солонгос эмчийн үзлэгийг харж байтал халдвар хамгаалал ариутгалын дэглэм огт сахихгүй кресло машин, өрмийн хошуу, наконечникаа огт ариутгахгүй салфеткаар арчиж олон хүнд үйлчилсэн. Үзлэгийн багаж латошкоо мөн арчиж дараа дараагийн хүмүүст үйлчилсэн. Мөн үнэртэй шүдэнд өрөмдөөд огт эм хийхгүйгээр шууд дентин хийхийг хараад гайхаж цочирдсон. Мэргэжлийн олон алдаа гаргаж байсан. Тэгтэл манайд дадлага хийж байсан оюутан 2 дахь өрөөний шүдний эмч ариутгаагүй бохир багажаар шүд авч байна гэв. Би 2-р өрөөнд ороод хартал уусмал нь маш бага бохир багаж нь их тагтай төмөр саванд багажнуудаа хийгээд тэр уусмалд байсан эльеватор гаргаж маралиар арчаад дахин өөр хүнд шууд хэрэглэхийг хараад үзлэгээ зогсоохыг шаардсан. Маш олон хөдөөний эрүүл мэндийн боловсрол муутай хүмүүсийг эдгээр ирсэн Солонгос эмч нар хохироож байна. Шүдний эмчийн хувьд үнэхээр эмзэглэж өргөдөл гомдол гаргасан" гэсэн юм.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийнхэн тодруулахад "Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд шүдний үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч нар Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл лиценз аваагүй. Гаднын эмч нарыг оруулж ирсэн байгууллагад хяналт шалгалт хийж байгаа. Мөн Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон, Эрүүл мэндийн яамнаас холбогдох хүмүүс газар дээр нь ажиллаж байна. Тус сумын 20 гаруй иргэн үзлэгт хамрагдсан. Халдвар хамгааллын дэглэм алдагдсан, иргэд халдвар авсан талаар хяналт шалгалт хийж байна. Үүний дараа нэгдсэн мэдээлэл өгнө” гэжээ.