Хөвсгөлд 20 хоног үргэлжилсэн  ойн түймрийг цурамд оруулжээ

Хөвсгөлд 20 хоног үргэлжилсэн ойн түймрийг цурамд оруулжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар www.icc.mn сайтад 07.03-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 07.22-ны өдрийн 17:00 цагт цурамд оруулсан. Түймрийн голомтод 07.22-ны өдрийн 12:00 цагаас 17:00 цаг хүртэл бороо орсон байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд