Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтанд анхаарч ажиллана

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтанд анхаарч ажиллана

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүн амын талаас илүү хувь нь суурьшсан Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай тухайн байгууллагад тулгамдаж байгаа асуудал, түүний шийдлийн талаар чөлөөт уулзалт хийлээ.

Сайд Т.Мөнхсайхан тус байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг тооцоо судалгаа, нотолгоонд үндэслэн, хүн амын өсөлт болон бусад хүчин зүйлүүдтэй уялдуулан байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох замаар шийдвэрлэх боломжтой болохыг онцолж, цаашид энэхүү асуудлыг шийдвэрлэх үйлсэд Сайдын эрхлэх асуудлын хүрээнд манлайлан ажиллахаа илэрхийлэв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд