Олимпийн үеэр тамирчдад яагаад бэлгэвч тараадаг вэ?

Олимпийн үеэр тамирчдад яагаад бэлгэвч тараадаг вэ?

Парисын олимпод оролцож буй тамирчдад зориулан 300 мянган бэлгэвчийг тамирчдын хотхонд байршуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ нь Токиогийн олимпод тараасан бэлгэвчнээс даруй хоёр дахин их байгаа юм. Тэгвэл яагаад олимпийн үеэр тамирчдад их хэмжээний бэлгэвч тараадаг вэ? Парисын олимпод 10 гаруй мянган тамирчин оролцож байгаа бөгөөд нэг тамирчинд дунджаар гурван бэлгэвч ноогдож байна.

Олимпод өрсөлдөж явсан Германы хөнгөн атлетикийн тамирчин Сузен Тидке дээрх асуултад хариулжээ. Тэрбээр нутгийнхаа "BILD" сайтад өгсөн ярилцлагадаа "Тамирчид олимпийн наадамд бие махбодийн хувьд хамгийн оргил түвшиндээ очдог. Тэмцээн дуусах үед тэд тэр их эрч хүчээ гаргахыг хүсдэг. Дасгалжуулагч нар тэмцээний өмнө бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрдөггүй. Учир нь бэлгийн харьцаанд орвол бие махбодь эрч хүчээ алдана гэж үздэг" гэлээ.

Олимпод оролцоход стресс, сэтгэл догдлолын улмаас тамирчдын гормон, эндорфины дааврын хэмжээ огцом ихэсч, асар их эрч хүч хуримтлагддаг аж.

Сузен Тидке "Тэмцээн дууссаны дараа тамирчдын хотхонд үдэшлэг болдог байлаа. Заримдаа бүр дуу чимээнээс нь болоод унтахад ч хэцүү. Нэг өрөөнөөс нөгөө рүү үдэшлэг хэснэ. Гэнэт л архи гараад ирдэг. Ийм үед бэлгийн харьцаанд орох тохиолдол бий" гэв.

Харин хосын харилцаа судлаач Тамми Нелсоны хэлснээр серотонин, эпинефрин, допамин зэрэг гормонууд бэлгийн дуршил, бэлгийн дур хүслийг төрүүлдэг гэж тайлбарлажээ.

Серотонин нь таныг аз жаргалтай эсвэл амжилтад хүрэх үед ялгардаг бол допаминыг "сайхан мэдрэмж"-ийн даавар гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, олимпод оролцсоны дараа удаан хугацаанд стресстэй, шаналж байсан тамирчдад серотонин, допамин ялгарч, бэлгийн дур хүсэл нь төрдөг аж.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд