Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аянга бууж, хүний амь эрсэджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт “Баянзүрх сумын Тэрмэсийн их гэх газарт хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл долдугаар сарын 27-ны 23:40 цагт иржээ. Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн албан хаагчид очиход иргэн А-ийн таван ханатай гэр дээр аянга буусан байжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гэрт байсан 35 настай эмэгтэй амиа алдаж, таван настай хүү гэмтжээ. Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шалгаж байна.