Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 настай хүү О 461-р хорих ангид хоригдож байх хугацаандаа амь насаа алдсан хэрэг долдугаар сарын 23-ны өдөр гарсан.
Хүү хорих ангид дөрвөн сарын турш хоригдсон бөгөөд хуулийн байгууллагын алба хаагчдад зодуулж, гэмтэл авсны улмаас УГТӨ-т хүргэгдээд удаагүй байхдаа ийн амь насаа алдсан гэж ар гэр нь үзэж байгаа юм.
Мөн хүүг анхнаасаа зүс таних хүмүүсээа нь болж үндэслэлгүйгээр хэрэг холбогдуулан баривчилсан, хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүсэн хэмээн төрсөн эгч нь олон нийтэд мэдээлсэн. Талийгаачийг гар утасны хулгайн хэргийн сэжигтэнээр хоригдож байсан гэсэн юм.
Харин өнөөдөр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хошууч Г.Мөнхбаяр мэдээлэл хийхдээ,
"О нь долоон холбогдогчтой, таван төрлийн 53 хэргийн хүрээнд 10 үйлдэлд яллагдагчаар татагдсан байсан. Эмнэлэгт нойр булчирхайн цочмог үрэвсэл оноштой ирсэн. Нас барсан шалтгааныг дахин магадалж, эрүүдэн шүүсэн гэх мэдээллийн хүрээнд холбогдох цагдаагийн алба хаагчдыг шалгаж байна" хэмээсэн билээ. Энэхүү мэдэгдэлийг салбарын сайд нь хүний хувийн мэдээллийг ар гэрийн зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин мэдээлсэн гэдгийг талийгаачийн ар гэрийхнийг хүлээн авч эмгэнэл илэрхийлж уг хэрэгт анхаарлаа хандуулж дахин шалгаж эхэлсэн. Үнэхээр тус хэрэгт цагаагийн албан хаагчид хамааралтай байвал хатуу арга хэмжээ авч ажиллана гэдгээ хэлсэн.
Талийгаач Б.О-гын эгч бидэнд өгсөн мэдээллийг тодруулвал манай дүүг зүс таних хүнээс хамаараад сэжигтэнээр татаж уулмаар холбогдох гэмт хэрэг үйлдсэн зургаан хэрэгтэнг олж өг хэмээн дарамталж үндэслэлгүйгээр хорьсон. Мөн мөрдөн шалгах байцаалтын үед миний дүүг хэрцгийгээр удаа дараа зодож, бороохойгоор ухаан алдтал нь цохичихоод нүүрэн дээрээс нь хөлөөрөө дэвсэж нүүрийг шалбалж байсан. Энэхүү үйлдлийн нь миний дүү АТГ-т нэр устай нь өгөөд тогтоолгосон.АТГ-с миний дүүг дуудаж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан зодож, эрүүдэн шүүсэн зургаан цагдаагын албан хаагч нь тогтоогдон тул үлдсэн хоёр албан хаагчийг таниулахын тулд дуусан байдаг. Гэтэл АТГ-ын үүднээс Баянгол дүүргийн хоёр цагдаа баривчилж Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар хүргэсэн гэсэн. Үүнээс нь болж өс санан дарамталж эхэлсэнийг бид нар сүүлд нь мэдсэн хэмээн мэдэгдэгсэн.
Мөн АТГ-т хандсаны дараа гэнэт манай дүүд 10 хэрэг шинээр үүсгэсэн байсан. Энэ нь ямар хэрэг гэдгийг бид нарт тодорхой мэдээлэл өгөөгүй. Долоон холбогдогчтой гэчхээд нөгөө зугааг нь одоо хүртэл олоогүй байгаа шүү дээ.Бид дүүгийнхээ энэ хэрэгт эцсээ хүртэл явна.Бидэнд өөр олон нотолгоо байгаа. Дахин хэвлэлийн хурал ч зарлах болно. .
Талийгаачийн ар гэрийн зүгээс хэргийг хөнгөн ангилалд хамаарах тул гадуур шалгах боломжтой хэмээн холбогдох хүсэлтийг гаргасан ч тоогоогүй байж амиа алдсаных нь маргааш гадуур байцаагдах тогтоол нь гарсан. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч нь "Та нар хөлөө хүрэх газар хүртэл яв, харна аа" гэж хариулсан гэгдэж буй.
Өдгөө талийгаачийн ямар хэрэгт холбогдоод байсан нь биш, хорих ангид амь насаа алдсан нь л хамгийн их анхаарал татаж, нийгмийн бухимдлыг хүргэж байна.
Гэм буруутай нь шүүхээр шийдэгдээгүй иргэн хорих ангид тодорхой эрх эдэлнэ. Гэтэл амь хохирох ноцтой нөхцөл үүсэж байхад хорих ангийн алба хаагчид яагаад арга хэмжээ аваагүй, анзаараагүй нь сонин. Тэр бүү хэл бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэхэд ар гэрт нь хэлээгүй. УГТЭ-ийн эмч нар л хамгийн анх мэдээг дуулгасан байна.
ШШГЕГ-ын хариуцлагагүй алдаа үүгээр нэмэгдэж буй.
2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаат хугацааны үеэр ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор орон нутагт онцын шалтгаангүй ажиллахдаа намын суртал ухуулга бүхий агуулга ярьж, уриалж явсан гэх мэдээллийн мөрөөр бид өмнө нь нийтлэл бэлтгэж байв.
Б.Нандинболорыг ийн орон нутагт ажиллаж байх үеэр буюу зургадугаар сарын 21-нд Амгалан дахь 421-р хорих ангид ял шийтгэл эдэлж байсан хүн үйлдвэрийн осолд орж нас барсан. Түүнийг “Хэрэмт цамхаг” УТҮГ-д ажиллуулж байв. Улмаар хэрчигч төхөөрөмжид өртөж, харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэргийг олон нийтээс нуун дарагдуулах зорилгоор ар гэртэй нь ойлголцсон гэх ч мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр түгсэн.
Талийгаач хүү О-гийн холбогдсон хэрэг тусдаа, харин хоригдож байх хугацаанд нь хүний эрхийн зөрчил үүсэх эрсдэл бий болгосон бол энэ ШШГЕГ-ын буруу юм.
эх сурвалж: Eguur.mn