Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу амиа алдсантай холбогдуулан, хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай эрэгтэй долдугаар сарын 23-нд нас барсантай холбогдуулан ХЭҮК-оос шалгалтын ажиллагаа явуулсан.Талийгаачтай холбоотой мэдээллийг төрийн байгууллагуудаас цуглуулсан. Бид долдугаар сарын 23-нд ЦЕГ-ын дэд даргатай холбогдож, албан ёсны мэдээлэл авсан. Үүний дараагаар улсын гуравдугаар төв эмнэлэг, Хорих 461 дүгээр ангид очиж камерын бичлэг үзэж, албан хаагчдаас мэдээлэл авсан. Талийгаач нэгдүгээр сард эрүүдэн шүүгдсэн талаараа хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байдаг. Энэ хэрэг ямар шатандаа явж байгааг Баянгол дүүргийн прокуророос албан мэдээллийг аваад байна.
Эндээс үзвэл гурван асуудал урган гарч ирж байна. Нэгдүгээрт, өнгөрсөн нэгдүгээр сард эрүү шүүлт тулгасан. Цагдаагийн албан хаагчид холбогдуулан гаргасан гомдол байна. Энэ бол АТГ-аас чиг үүргийнхээ шалгаж байгаа. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Ажиллагаанд байгаа” гэсэн. Харин Баянгол дүүргийн прокуророос “Цагдаа нар эрүүдэн шүүсэн гэсэн асуудал дуусаагүй байна. Нотлох баримтыг шинжилж дуусаагүй байгаа. Энэ асуудлыг нухацтайгаар тал бүрээс нь шалгана. Одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан цагдаагийн албан хаагч байхгүй” гэсэн албан тайлбарыг өгөөд байгаа.
Хоёрдугаарт, талийгаач Хорих 461 дүгээр ангид байхдаа ямар нөхцөл байдалд байсан бэ. Талийгаач долдугаар сарын 11-нд “Хэвлий хэсгээр өвдөж байна” гээд хорих ангийнхаа эмнэлэгт үзлэгт орсон. Ингээд долдугаар сарын 13-нд эмнэлгээс камер руугаа шилжсэн байдаг. Мөн долдугаар сарын 17-нд эргээд өвдөж байгаагаа хэлж, эмнэлэгт хандсан. Талийгаачид шаардлагатай үзлэг, эмчилгээг үзүүлсэн гэдгээ хорих ангийн эмч нар хэлж байгаа. Тэд “Долдугаар сарын 22-ны орой яаралтай түргэн тусламж үзүүлэх шаардлагатай болсон гэж үзсэн учир гуравдугаар эмнэлэг рүү шилжүүлэн өгсөн” гэж хэлсэн. Энэ хэлсэн бүгдийн камерын бичлэгийг үзэхээр талийгаач хоёр хүнтэй хамт хоригдож байсан. Хамгийн сүүлийн бичлэгт талийгаач 120 секунт таталт өгч, хянагчаа дуудаж байгаа, албаныхан дараагийн арга хэмжээг авч байгаа нь бичигдэн үлдсэн байна лээ.
Гуравдугаарт, гуравдугаар эмнэлэгт талийгаачид эмчилгээ үзүүлэх үедээ хүлсэн шалтгаан. Эмчлэгч эмчийн хэлж байгаагаар “Талийгаачийг хүлж, хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай байсан учраас энэ арга хэмжээг авсан” гэж байна лээ. Гав хэрэглэсэн нь хөндлөнгөөс хэрцгий харилцаа байна гэж үзэж байна. Зохих журмаа дагах ёстой байсан. Нэг удаагийн үйлчилгээ байсан гэж бодохгүй байгаа. Үүнийг нягтлах шаардлагатай байна. Энэ асуудлуудыг тодруулах шаардлагатай” гэв.