Найман сар хоригдсон

Найман сар хоригдсон "Хятадын тагнуул" гэж сэжиглэгдсэн тагтаа суллагджээ

"Хятадын тагнуул" гэж сэжиглэгдсэн тагтаа найман сар хоригдсоны эцэст Энэтхэгийн амьтны эрхийг хамгаалах байгууллагын “PETA” хөндлөнгийн оролцоотойгоор суллагджээ.

Энэтхэгийн офицерууд тагтааны далавчнаас  ойлгомжгүй бичиг олсноос гадна хоёр хөлөнд нь зэс, хөнгөн цагаан хоёр цагираг зүүсэн байснаас үүдэн сэжиглэж эхэлсэн гэж “New Indian Express” мэдээлэв. Бичиг нь Хятад хэлтэй төстэй гэж бодсоноос болж офицерууд тагтааг "Хятадын тагнуул" гэж бодсон байна.

Тэд тагтааг “баривчлан”  Парел дахь Бай Сакарбай Диншав Петит амьтдын эмнэлэгт (BSDPHA) мөрдөн байцаалтад явуулсан байна.  Эмнэлэгт тагтаандиүзлэг хийж, “Хэргийн өмч” гэсэн шошготой торонд хийжээ. Тэд хожим нь уг шувууг Тайванийн уралдааны тагтаа байж магадгүй гэж таамаглаж, замаа алдаж, ямар нэгэн байдлаар Мумбайд очсон гэж үзсэн байна.

Хэргийг хаасан ч цагдаа нар эргэж ирээгүй тул тагтаа мал эмнэлгийн эмнэлэгт хоригдсон хэвээр байв.

Нөхцөл байдлыг мэдсэн “PETA”-гийн Салони Сакариа цагдаагийн газарт хандаж, тагтааг суллах зөвшөөрөл олгохыг уриалжээ. Цагдаагийнхан зөвшөөрч, тагтааг суллахын тулд  “Татгалзахгүй гэрчилгээ” олгосон байна.

Энэ тагтааг нэгдүгээр сарын 31-нд эмнэлгийн байранд амьтанд хайртай хүмүүс, эмнэлгийн ажилтнууд болон орон нутгийн албан хаагчид оролцсон ёслолын ажиллагааны үеэр албан ёсоор сулласан байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд