Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ жил 26 настай Египетийн туялзуур сэлэмчин Нада Хафез долоон сартай бие давхар ч олимпод оролцлоо. Тэрбээр эхний тойрогт учраа таарсан АНУ-ын тамирчин Элизабет Тартаковскиг 15:13-аар ялсан боловч хоёрдугаар шатанд БНСУ-ын Жён Ха Ёнгд 7:15-аар дийлджээ.
Олимпын тэмцээнээ өндөрлүүлсний дараа өөрийн инстаграм хуудсаар дамжуулан бие давхар гэдгээ зарлажээ.
Египет тамирчин бүсгүй 2014 оноос хойш илд сэлэмний төрөлд (sabre) шигшээ багийн гишүүн болсон. Түүнээс хойш 2016, 2020, 2024 оны олимпод оролцсон нь энэ юм.
Туялзуур сэлэмний төрөлд хүч сорихоосоо өмнө гимнастикаар хичээллэдэг байв. Тэр ч бүү хэл улсынхаа аваргаар тодорч байсан удаатай.
Спортоор хичээллэхээс гадна Каирын их сургуулийг эм найруулагчаар төгссөн. Өдгөө клиник эм зүйчээр ажилладаг аж.
Эх сурвалж: BBC