ОХУ: Интернэтэд холбогддог гар утас ашигласан цэргүүдэд сахилгын шийтгэл оногдуулах  санал гаргажээ

ОХУ: Интернэтэд холбогддог гар утас ашигласан цэргүүдэд сахилгын шийтгэл оногдуулах санал гаргажээ

Украинд байлдаж буй орос цэргүүд гар утас ашиглах юм бол шийтгэх саналыг Оросын парламентын доод танхим гаргасан талаар "TASS" агентлаг мэдээлэв. Тодруулбал, доод танхимын эрх баригчдын үзэж буйгаар цэргүүд гар утас ашиглах юм бол соронзон долгионоор тэдний байршлыг Украины цэргүүд олж тогтоох боломжтой гэв.

Төрийн Думын Батлан ​​хамгаалахын хорооноос дэмжсэн уг саналд зааснаар цэргүүд интернэтэд холбогддог гар утас авч явбал "сахилгын ноцтой зөрчил" үйлдсэн гэгдэж, 10 хоног хүртэл баривчилна.

Хэрэв олон удаагийн давтамжтай интернэт холбогддог гар утас ашиглах бол 15 хүртэл хоног баривчлахаар заажээ. Мөн видео болон аудио бичлэг хийх, газарзүйн байршлын мэдээллийг дамжуулах боломжтой “гэр ахуйн хэрэгцээнд” зориулагдсан бусад электрон төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.

Орос, Украины зэвсэгт хүчнийхэн дайсны байршлыг гар утасны сүлжээ, соронзон долгионоор тодорхойлж, координатыг хянах, довтолгоо хийх зорилгоор гэрэл зураг, мессежнээс өгөгдлийг хуулж авдаг гэх мэдээлэл гарсан. Үүний дагуу парламентын доод танхим санал гаргаж, хэлэлцэж буй.

Өмнө нь АНУ, Австрали, Канад, Нью Зеланд, Их Британи зэрэг орнууд Оросын хакерууд байлдааны талбарт байх украин цэргүүдийн мэдээллийг олж авахын тулд тэдний гар утсыг онилж байна гэж мэдэгдсэн байдаг.

Мөн Оросын хакерууд Элон Маскын "Starlink" хиймэл дагуулын систем рүү халдаж Украины цэргийн нууц мэдээллүүдийг хулгайлах гэж оролдсон гэж Киевийн эрх баригчид мэдэгдэж байсан юм.  Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Оросын байршил тогтоох, мэдээлэл хулгайлах зэрэг цахим гэмт хэрэг нь илчлэгдсэн. Тиймээс Украин яг адилхан үйлдэл хийж цэргүүдийг онилох болно гэдэгт Оросын эрх баригчид эмээж байна.

                                                                                                                                                                  Эх сурвалж:CNN



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд