Орон нутгийн замд хүн мөргөж, хөнөөгөөд зугтсан Д-г Булган аймгаас баривчилжээ

Орон нутгийн замд хүн мөргөж, хөнөөгөөд зугтсан Д-г Булган аймгаас баривчилжээ

"Эрдэнэтээс Булган явах зам дагуу машинд мөргүүлсэн байж болзошгүй хүн хэвтэж байна" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 2-ны өдөр иржээ.

Дуудлагын дагуу шалгахад А1002 авто зам дагуу 54 настай эрэгтэй Г нь машинд мөргүүлж, доошоо харж хэвтээд нас барсан байсныг олж тогтоосон байна.

Ийнхүү шалгалтын ажиллагааг эхлүүлж, талийгаачийг мөргөөд зугтсан Д гэгчийг Булган аймгийн Бугат сумаас олж тогтоосон байна. Тэрбээр Prius-20 маркийн автомашинаар хэргийг үйлдсэн бөгөөд, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд