Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах амралтын газарт иргэд үерийн усанд боогдсон хэрэг гарчээ. Тодруулбал өчигдөр /2024.08.04/ өдөр нийт 118 хүн буюу 83 иргэн, 35 хүүхэд Туул голын үерийн усанд боогдсон байжээ. Тус дуудлагын Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авч иргэдийг аюулгүй болгосон байна.
Түүнчлэн нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Тэрэлж алтай ресортын гарамд өчигдөр /2024.08.04/ өдөр мөн л иргэд усанд боогдсон тухай дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж 5-35 насны долоон иргэнийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт гаргасан байна.
Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас ихэнх гол, нуур үерийн түвшинд хүрээд байна. Ялангуяа иргэд хотын ойролцоох амралтын газруудад амарч, зугаалж байх үедээ гол, усны аюулаас онцгойлон сэрэмжтэй байхыг анхааруулж байна.