13 настай хүүхэд хүчиндэж, 14 настай хүүхэд садар самуунд уруу татсан этгээдийг барьжээ

13 настай хүүхэд хүчиндэж, 14 настай хүүхэд садар самуунд уруу татсан этгээдийг барьжээ

С.Д гэх хүн 2023 оны 12 дугаар сард насанд хүрээгүй буюу 14 настай А.А-гийн фэйсбүүк хаяг руу зурвас бичин харилцаж, улмаар бэлэг эрхтнийхээ зургийг үзүүлж, нүцгэн зураг, бичлэгээ явуулахыг шаарджээ. Түүгээр ч зогссонгүй, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон байна. Хүүхдэд садар самуун сурталчилж, уруу татсан түүнд цагдаагийн байгууллага энэ оны 7 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, шалгажээ.

Тэр 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "GS-25" сүлжээ дэлгүүрийн гадна тээврийн хэрэгсэл дотор насанд хүрээгүй буюу 13 настай Ө.М-г биеэ хамгаалах чадваргүй болон уг үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан, хүчиндсэн байна. Түүний энэ хэрэгт цагдаагийн байгууллага 7 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгажээ. 

Түүний дээрх хоёр хэргийг нэгтгэхээр 7 сарын 29-нд саналаа Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүргүүлжээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд