Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бусдын амь насыг хөнөөж, зугтаасан сэжигтэй этгээдүүдийг шуурхай олж тогтоолоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 08 дугаар сарын 02-ны 23 цагийн орчимд 39 настай, эрэгтэй “М” нь үл таних хүмүүст зодуулж нас барсан хэрэгт цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Шалгалтаар Д, Г, Б, Ж нарын 4 этгээд уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Ийнхүү сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Өвөрхангай аймгаас олж тогтоон, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.