Байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан этгээдийн хэрэг прокурорт шилжлээ

Байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан этгээдийн хэрэг прокурорт шилжлээ

Байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт зэвсгийг хууль бусаар тээвэрлэж явсан этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус хэргийг мөрдөн шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. 

Хэргийг эргэн сануулахад, иргэн Д нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн тойрогт байрлах Петоровис шатахуун түгээх станц дээр энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ... улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгсэлдээ их хэмжээний буюу 700 ширхэг байлдааны сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэж явсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байдаг. 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд