Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төв банк энэ оны долоодугаар сард 1,514.7 кг үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс өссөн дүнгээр 9.3 тонн үнэт металл худалдан аваад байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 335.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 688.8 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны долоодугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 259,674.50 төгрөг байв.